Эко Эрдэнэ
Чанар нь байгалиасаа эхэлдэг.
Эко Эрдэнэ ХХК нь 2000 онд эх орны хөрсөнд ургасан зэрлэг жимс, жимсгэний үнэт чанарыг алдагдуулахгүйгээр Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан энэ чиглэлийн анхны аж ахуй нэгж билээ.
Бид 26 жилийн турш байгалийн гаралтай түүхий эдийг уламжлалт арга, орчин үеийн технологитой хослуулан боловсруулж, химийн нэмэлт бодисгүй, чанар аюулгүй байдлыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн.
Дэлгэрэнгүй
Бүтээгдэхүүн
Манай бүтээгдэхүүн. Нэг түүхий эд.
Бүтээгдэхүүн бүр Монгол орны байгалийн бүс нутгуудад ургасан аньс, нэрс, чацарганаас эхэлдэг. Өтгөрүүлсэн шүүсийг бөөнөөр савлан нийлүүлдэг бол чанамлыг жижиглэн худалдаанд бэлэн хэлбэрээр нийлүүлнэ.

Витамин C – өдрийн хэрэгцээ
100% цэвэр чацарганы шүүс
44.9мг
Vitamin C
100 мл тутамд
100 мл цэвэр чацарганы шүүс ≈ 44.9 мг Vitamin C агуулна. Өдөрт 1 шот (100 мл) хэрэглэхэд тохиромжтой.
Laboratory test result: Vitamin C: 448.9 mg/kg ≈ 44.9 mg / 100 ml
WHO/FAO Recommended Nutrient Intake (RNI)
Source: WHO/FAO, Vitamin and Mineral Requirements in Human Nutrition, 2nd Edition, Chapter 6 – Vitamin C, Table 15.

2000 оноос
Бидний түүх
Хүнсний технологич инженер Б.Билгээ нь анхны жимс жимсгэний үйлдвэрлэлээ Улаанбаатар хотын нэгэн цэцэрлэгийн түрээсийн хоёр жижиг өрөөнөөс эхлүүлсэн юм.
2000 онд Монголд зэрлэг жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг үйлдвэр байгаагүй бөгөөд энэ салбарын хөгжлийн эхлэлийг тавих зорилгоор Эко Эрдэнийг байгуулсан юм. Бүтээгдэхүүний жор, найрлагыг энгийн байлгаж, гэрийн аргаар хийсэн мэт байгалийн амт чанарыг хэрэглэгчдэд хүргэх нь түүний үндсэн зарчим байсаар ирсэн. Өнөөдөр ч Эко Эрдэнэ нь энэхүү философио хадгалан, Монголын зэрлэг жимсний үнэ цэнийг бүтээгдэхүүн бүртээ шингээн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйШирээн дээр
Өглөөний цайнд зэрлэг жимсний амт.







Эко Эрдэнэ
Үнэт зүйлс
01
Чанар
Бид бүтээгдэхүүн бүрийн чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
02
Тогтвортой хөгжил
Бид байгаль эхийн өгөөжийг хүндэтгэн ашиглаж, жимс жимсгэний байгалийн амт, шим тэжээл, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхийг зорьдог.
03
Харилцагч төвтэй үйлчилгээ
Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл, хүлээлтийг эрхэмлэн сонсож, тэдний хүсэж буй үнэ цэнэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлдэг.
04
Инноваци
Бид уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан шинэ бүтээгдэхүүн, инновацлаг шийдлийг хөгжүүлдэг.
Экспорт
Олон улсын зах зээлд.
Тус компани нь Монгол Улсаас Япон Улс руу анх удаа цэвэр чацарганы шүүс экспортолж, мөн БНСУ-ын зах зээлд нэрсний чанамал нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч юм.
2004
DAIWA CAN
Япон — Чацарганы 100% цэвэр шүүс
2011
Yes Doctor
Япон — Чацарганы 100% цэвэр шүүс
2014
MIROKU
Япон — Чацарганы 100% цэвэр шүүс
2019
Emart
БНСУ — Зэрлэг нэрсний чанамал








