SINCE 2000 · SINCE 2000 ·

Монгол орны онгон байгалийн зэрлэг жимс

Wild by nature,refined for the world

Эко Эрдэнэ

Чанар нь байгалиасаа эхэлдэг.

Эко Эрдэнэ ХХК нь 2000 онд эх орны хөрсөнд ургасан зэрлэг жимс, жимсгэний үнэт чанарыг алдагдуулахгүйгээр Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан энэ чиглэлийн анхны аж ахуй нэгж билээ.

Бид 26 жилийн турш байгалийн гаралтай түүхий эдийг уламжлалт арга, орчин үеийн технологитой хослуулан боловсруулж, химийн нэмэлт бодисгүй, чанар аюулгүй байдлыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн.

Дэлгэрэнгүй
ANI аньсны шүүсний шил, модон банзан дээр аньсны аягатай зэрэгцэн
МОНГОЛЫН ЗЭРЛЭГ ЖИМС ·

Бүтээгдэхүүн

Манай бүтээгдэхүүн. Нэг түүхий эд.

Бүтээгдэхүүн бүр Монгол орны байгалийн бүс нутгуудад ургасан аньс, нэрс, чацарганаас эхэлдэг. Өтгөрүүлсэн шүүсийг бөөнөөр савлан нийлүүлдэг бол чанамлыг жижиглэн худалдаанд бэлэн хэлбэрээр нийлүүлнэ.

Эко Эрдэнэ цэвэр чацарганы шүүсний шил, шилэн аяганд хийсэн шүүс

Витамин C – өдрийн хэрэгцээ

100% цэвэр чацарганы шүүс

44.9мг

Vitamin C
100 мл тутамд

100 мл цэвэр чацарганы шүүс ≈ 44.9 мг Vitamin C агуулна. Өдөрт 1 шот (100 мл) хэрэглэхэд тохиромжтой.

Laboratory test result: Vitamin C: 448.9 mg/kg ≈ 44.9 mg / 100 ml

WHO/FAO Recommended Nutrient Intake (RNI)
0–6 сар25 мг/өдөр
7–12 сар30 мг/өдөр
1–3 нас30 мг/өдөр
4–6 нас30 мг/өдөр
7–9 нас35 мг/өдөр
10–18 нас40 мг/өдөр
19–65 нас45 мг/өдөр
65+ нас45 мг/өдөр
Жирэмсэн55 мг/өдөр
Хөхүүл70 мг/өдөр

Source: WHO/FAO, Vitamin and Mineral Requirements in Human Nutrition, 2nd Edition, Chapter 6 – Vitamin C, Table 15.

Саарал чулуун дээрх Эко Эрдэнэ нэрсний чанамлын хоёр сав, чанамал түрхсэн талхны хамт
SINCE 2000 · SINCE 2000 ·

2000 оноос

Бидний түүх

Хүнсний технологич инженер Б.Билгээ нь анхны жимс жимсгэний үйлдвэрлэлээ Улаанбаатар хотын нэгэн цэцэрлэгийн түрээсийн хоёр жижиг өрөөнөөс эхлүүлсэн юм.

2000 онд Монголд зэрлэг жимсийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулдаг үйлдвэр байгаагүй бөгөөд энэ салбарын хөгжлийн эхлэлийг тавих зорилгоор Эко Эрдэнийг байгуулсан юм. Бүтээгдэхүүний жор, найрлагыг энгийн байлгаж, гэрийн аргаар хийсэн мэт байгалийн амт чанарыг хэрэглэгчдэд хүргэх нь түүний үндсэн зарчим байсаар ирсэн. Өнөөдөр ч Эко Эрдэнэ нь энэхүү философио хадгалан, Монголын зэрлэг жимсний үнэ цэнийг бүтээгдэхүүн бүртээ шингээн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Ширээн дээр

Өглөөний цайнд зэрлэг жимсний амт.

Гал тогооны ширээний ард нэрсний чанамалтай талх хазаж буй охин, хажууд нь ANI лааз
Нэрсний чанамал зузаан түрхсэн цагаан талхны зүсмүүд
Ягаан гантиг дээрх өглөөний цай: чанамалтай талх, зүссэн багет, бөөрөлзгөнө, тараг
Ягаан тавиур дээр багет, бөөрөлзгөнө, чанамалтай круассаны хамт Эко Эрдэнэ зэрлэг нэрсний чанамал
Задалсан зэрлэг нэрсний чанамал, чанамалтай талх, нэг халбага чанамалын хамт
Модон банзан дээр круассан, бөөрөлзгөнөтэй тарагны хажууд зэрлэг нэрсний чанамал
Ягаан даавуун дээр хатаасан цэцгийн хажууд хэвтэх CHACHA чацарганы, NENE нэрсний шүүсний шил

Эко Эрдэнэ

Үнэт зүйлс

01

Чанар

Бид бүтээгдэхүүн бүрийн чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

02

Тогтвортой хөгжил

Бид байгаль эхийн өгөөжийг хүндэтгэн ашиглаж, жимс жимсгэний байгалийн амт, шим тэжээл, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхийг зорьдог.

03

Харилцагч төвтэй үйлчилгээ

Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл, хүлээлтийг эрхэмлэн сонсож, тэдний хүсэж буй үнэ цэнэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлдэг.

04

Инноваци

Бид уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан шинэ бүтээгдэхүүн, инновацлаг шийдлийг хөгжүүлдэг.

Экспорт

Олон улсын зах зээлд.

Тус компани нь Монгол Улсаас Япон Улс руу анх удаа цэвэр чацарганы шүүс экспортолж, мөн БНСУ-ын зах зээлд нэрсний чанамал нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч юм.

  1. 2004

    DAIWA CAN

    Япон — Чацарганы 100% цэвэр шүүс

  2. 2011

    Yes Doctor

    Япон — Чацарганы 100% цэвэр шүүс

  3. 2014

    MIROKU

    Япон — Чацарганы 100% цэвэр шүүс

  4. 2019

    Emart

    БНСУ — Зэрлэг нэрсний чанамал

Экспорт ба түншүүд