2000 оноос
Хорин зургаан жил зэрлэг жимс боловсруулсан түүх.
Эко Эрдэнэ ХХК нь 2000 онд эх орны хөрсөнд ургасан зэрлэг жимс, жимсгэний үнэт чанарыг алдагдуулахгүйгээр Монголдоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан энэ чиглэлийн анхны аж ахуй нэгж билээ.

Эко Эрдэнэ
Чанар нь байгалиасаа эхэлдэг.
Бид 26 жилийн турш байгалийн гаралтай түүхий эдийг уламжлалт арга, орчин үеийн технологитой хослуулан боловсруулж, химийн нэмэлт бодисгүй, чанар аюулгүй байдлыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн.
Эко Эрдэнэ ХХК нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниулж, экспортын чиглэлээр амжилттай ажиллаж ирсэн туршлагатай. Тус компани нь Монгол Улсаас Япон Улс руу анх удаа цэвэр чацарганы шүүс экспортолж, мөн БНСУ-ын зах зээлд нэрсний чанамал нийлүүлсэн үндэсний үйлдвэрлэгч юм.
Хүмүүс
Үүсгэн байгуулагч ба Гүйцэтгэх захирал.

Б.Билгээ
Эко Эрдэнэ ХХК-ийн үүсгэн байгуулагч

Эко Эрдэнэ ХХК-ийг 2000 онд Москвагийн Хүнсний технологийн дээд сургуулийг төгссөн, салбартаа 50 гаруй жил ажилласан хүнсний технологич, инженер Б.Билгээ үүсгэн байгуулсан. Компани нь Монголд зэрлэг жимс, жимсгэнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж эхэлсэн анхны компаниудын нэг юм.
Чацаргана, аньс, нэрс зэрэг Монголын байгалийн баялгийн үнэ цэнийг олж харсан тэрээр жимсний жинхэнэ амт, шим тэжээлийг хадгалсан, өндөр чанартай байгалийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор компаниа байгуулжээ.
Улаанбаатар хотод түрээсийн хоёр жижиг өрөөнөөс эхэлсэн Эко Эрдэнэ гэр бүлийн 26 жилийн хичээл зүтгэл, шинэчлэл, туршлагаараа зэрлэг жимсний бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч болон өссөн.
Өнөөдөр компани гурав дахь үеийн гэр бүлийн бизнес хэвээр үргэлжилж байна.

О.Мишээл
Эко Эрдэнэ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
2025 оны 10-р сард О.Мишээл Гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн өсөлт, олон улсын зах зээлд тэлэх дараагийн шатыг удирдан ажиллаж байна.
Мөн тэр жил Эко Эрдэнэ Abico Group-ийн охин компани болж, орчин үеийн менежмент, хөрөнгө оруулалт, олон улсын стандартаар чадавхаа бэхжүүлсэн.
Он цагийн дараалал
Хорин зургаан жилийн зам.
2000
Үүсгэн байгуулагдсан нь
Эко Эрдэнэ ХХК нь 2000 онд хүнсний технологич Б.Билгээ-гийн санаачилгаар байгуулагдсан. Бид анхны үйлдвэрлэлээ хүүхдийн цэцэрлэгийн нэг өрөөг түрээслэн, байгалийн зэрлэг жимс, жимсгэний үнэт чанарыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор эхлүүлсэн.
2004–2014
Японы зах зээлд
Эко Эрдэнэ ХХК нь 2004 оноос эхлэн чацарганы 100% цэвэр шүүсээ Японы зах зээлд экспортолж, DAIWA CAN (2004–2009), Yes Doctor (2011–2013), MIROKU (2014 оноос) зэрэг Японы компаниудтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлсэн.
2019
БНСУ-ын зах зээлд
Экспортын үйл ажиллагаагаа БНСУ-ын зах зээлд өргөжүүлж, Emart сүлжээ дэлгүүрээр дамжуулан Монгол орны зэрлэг жимс, жимсгэний бүтээгдэхүүн, тэр дундаа зэрлэг нэрсний чанамлыг экспортлон, Солонгосын хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн.
2019
Шинэ өнгө төрх, шинэ зах зээл
Бүтээгдэхүүнийхээ өнгө төрх, савлагаа, брэндийн дүр төрхийг шинэчлэн rebranding хийж, илүү орчин үеийн, олон улсын зах зээлд нийцсэн шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн.
2025
Abico Group-ийн гэр бүлд нэгдэв
2025 онд Эко Эрдэнэ ХХК нь Abico Group-ийн охин компани болж, үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн чадавх болон зах зээлийн боломжоо өргөжүүлэх шинэ үеийг эхлүүлсэн.
Алсын хараа
Монголын жимсний боловсруулах салбарын тэргүүлэгч үйлдвэрлэгч болж, Азийн зах зээлд экспортлогч үндэсний брэнд болох.
Эрхэм зорилго
Байгалийн гаралтай түүхий эдийн үнэ цэнэ, онцлог, шим тэжээл, амтыг хадгалан, уламжлалт арга, орчин үеийн технологи, инновацлаг шийдлийг хослуулан чанартай, аюулгүй, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлж, итгэл хүлээсэн үндэсний үйлдвэрлэгч байна.
Эко Эрдэнэ
Үнэт зүйлс

Чанар
Бид бүтээгдэхүүн бүрийн чанар, аюулгүй байдлыг эрхэмлэн, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Тогтвортой хөгжил
Бид байгаль эхийн өгөөжийг хүндэтгэн ашиглаж, жимс жимсгэний байгалийн амт, шим тэжээл, үнэ цэнийг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдийн гарт хүргэхийг зорьдог.

Харилцагч төвтэй үйлчилгээ
Бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, хүсэл, хүлээлтийг эрхэмлэн сонсож, тэдний хүсэж буй үнэ цэнэд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй хөгжүүлдэг.

Инноваци
Бид уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулан шинэ бүтээгдэхүүн, инновацлаг шийдлийг хөгжүүлдэг.
Түүхий эд
Байгалийн үнэт баялаг
Монгол орны эрс тэс уур амьсгал, өргөн уудам онгон байгаль нь зэрлэг жимс, жимсгэнийг байгалийн жамаар ургаж, өөрийн онцлог амт, өнгө, үнэр, шим тэжээлээ бүрдүүлэх өвөрмөц нөхцөлийг бий болгодог.
Манай бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох аньс, нэрс, чацаргана нь Монгол орны байгалийн бүс нутгуудад ургадаг бөгөөд бид түүхий эдийнхээ гарал үүсэл, чанар, боловсруулалтын онцлогийг эрхэмлэн ажилладаг.
Бид түүхий эдээ байгальд ээлтэй байдлаар бэлтгэн нийлүүлэгчдээс хүлээн авч, гарал үүсэл, чанар, боловсруулалтын үе шат бүрт анхааран ажилладаг. Ингэснээр Монгол орны байгалийн жимсний онцлогийг аль болох хадгалж, хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.
Бидний түүхий эд
Чацаргана
Витамин C-ийн өндөр агууламжтай
Нэрс
Тайгын зэрлэг жимс
Аньс
Байгалийн хүчиллэг өндөртэй


